Tsede.dev
Тэмдэглэл

ElevenLabs v4-т style, speed ажилладаггүй

ElevenLabs-ийн баримт бичигт eleven_v4 ба eleven_v4_turbo загварууд хоолойн тохиргооноос зөвхөн stability, similarity_boost хоёрыг дэмждэг гэж заасан. style, speed хоёр эдгээр загварт нөлөөлөхгүй.

Асуудал нь API-д style эсвэл speed явуулахад алдаа гардаггүй. Хүсэлт амжилттай буцдаг тул тохиргоо ажиллаж байна гэж бодоход амархан. Бид ч гэсэн дубын тохиргоондоо style өгсөөр байгаад баримт бичгийг дахин уншихдаа л анзаарсан.

Оронд нь юу хийх вэ

  • Сэтгэл хөдлөлийг аудио тагаар өг. Мөрийн өмнө [whispers], [crying], [warm] гэх мэт нэг таг бич. Нэг мөрөнд олон таг холивол үр дүн тогтворгүй болдог.
  • stability-г тааруул. Бага утга илүү уран илэрхийлэлтэй, их утга илүү тайван уншдаг. Хүчтэй мөрөнд 0.30–0.35, зөөлөн мөрөнд 0.45–0.50 орчмоос эхэлж туршаарай.
  • Хурдыг текстээр удирд. Мөр урт байвал богиносго. Яг цагт таарах ёстой бол эдит хийхдээ дууны хурдыг бага зэрэг өөрчил.
  • Мөр бүрийг 2 удаа үүсгэ. Нэг текст ч гэсэн авалт бүр өөр сонсогддог. Сайныг нь сонгоход хамгийн их ялгаа гардаг.

Эх сурвалж: ElevenLabs, Eleven v4 баримт бичиг (2026-11-17-нд уншсан).